Монгол Улсын 2016 оны сонгууль ба шинэ эрин үе

Монгол Улсын 7 дахь удаагийн парламентын сонгууль 6 дугаар сарын 29-ний өдөр зохион байгуулагдаж, парламент дахь 76 суудлын 65-ыг нь Монгол Ардын Нам авч үнэмлэхүй ялалт байгууллаа. Монгол Ардын Нам ялна гэж яригдаж байсан ч ийм үнэмлэхүй ялалт байгуулна гэж хэн ч таамаглаагүй юм. Өнгөрсөн 4 жилийн хугацааны эдийн засгийн хүндрэлээс үүдэлтэйгээр эрх барих нам солигдоно гэж олон хүн үзэж байв. Гэхдээ МАН ийм давуу байдалтай ялсан нь зөвхөн эдийн засгаас болсонгүй. Хоёр өөр үзэлтэй тэргүүлэгч хоёр намын хооронд шинэ залгамж үеийн удирдагчид болон төлөөлөгчдийг дэвшүүлж чадсан эсэхэд чухал ялгаа оршиж байв. Монголын хүн амын онцлогоос шалтгаалаад энэ ялгаа маш чухал байсан гэж үзэж болно. Одоогоор Монголын хүн ам 3 саяд хүрээд удаагүй байгаа бөгөөд 2013 оны судалгаанаас харахад ихэнх нь буюу нийт иргэдийн 65.28% нь 35-аас доош насны залуучууд байна. 2016 оны сонгуулийн үеэр 35-аас доош насны залуучуудын гуравны нэгээс багагүй нь санал өгөхдөө олон нийтийн хэвлэл мэдээллээс олсон мэдлэгээ ашигласан аж. Өмнөх сонгуультай харьцуулахад залуу сонгогчдын хувь ийм өндөр болсон учир чадвартай, залуу үеэ сонгуульд дэвшүүлэн гаргаж чадсан эсэх нь хоёр намын хооронд томхон ялгаа үүсгэжээ.

Харин МАН залуучуудтай илүү ойр ажиллаж байсан нь сонгуульд нэр дэвшүүлсэн хүмүүсийн тодорхой хэмжээ нь тус намын залуучуудын холбоо болон оюутнуудын холбооноос сонгогдсон төлөөлөгчид байгаагаар харагдсан юм. Тус холбоод нь залуу үеэс бүрддэг тул Фэйсбүүк, Твиттер их үр өгөөжтэй сувгууд болж өгчээ. Олон нийтийн болон ердийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан олон нийтийн сонголтод нөлөөлөх, ил тод мэдээлэл хүргэх боломж бүрдсэн гэсэн үг. Цахим ертөнцөд “Facebook” болон “Twitter” –ийн ханыг нээж харвал сонгууль болон улс төртэй холбогдолтой тэмдэглэлүүд олныг харж болохоор байлаа. Улс төрчид болон олон нийтийн хэвлэл мэдээллүүд залуу үеийнхэнд мэдээ мэдээллийг дамжуулах, харилцахад “Facebook” болон “Twitter”–ийг тасралтгүй идэвхитэй ашиглаж байв. Нэг хэрэглэгч тодорхой хууль тогтоомжийн талаарх мэдээг дэмжиж байхад, нөгөө хэсэг нь шүүмжилж байх жишээтэй.

 

Дэлхий нийтийн хэрэглээ болсон “Facebook” ,“Twitter” нь Монголын улс төрчид болон улс төрийн намуудын сурталчилгааны гол хэрэгсэл болсон бөгөөд хамгийн идэвхитэй жиргээч улстөрч гэхэд 60,000-80,000 жиргээтэй. Өөрөөр хэлбэл, үүнийг УИХ-ын 4 жилийн хугацаанд хуваан үзвэл өдөрт дунджаар 41 жиргээ жиргэж байсан гэх тооцоо гарна.

 

Монгол улс ардчилал эхэлж байсан 1990-өөд онд хуучнаа санаглзах, ухрах хувилбар байсан ч УИХ-ын гишүүнээр 20 гаруй насныхан ч сонгогдох боломжтой ардчилсан тогтолцоог сонгосон билээ. Харин сүүлийн үеийн сонгуулиудаар залуу гишүүдийн тоо буурч, залуусын тоо нэмэгдэхийн сацуу тэднийг төлөөлөх залуу гишүүдийн тоо багасах үзэгдэл үүсээд байв. Энэ чиг хандлагад 29 настай залуу гишүүнийг багтаасан МАН-ын ялалт эргэлт авчрах төлөвтэй байгаа агаад гол нь ийм шинэ чиг хандлага цаашид үргэлжлэх эсэх нь чухал болоод байна.

Views 5112
Likes 3